Европ цаашид АНУ-д захирагдахаас татгалзлаа
Европын холбоо АНУ-ын бодлогоос хараат бус байхаа мэдэгдлээ. "Bloomberg"-ийн мэдээлж байгаагаар Герман, Франц улс хамтраад Америкийн хоригт өртөөд байгаа олон улсын янз бүрийн төслүүдийг санхүүжүүлэх санхүүгийн шинэ механизм боловсруулж байгаа гэнэ.
“Бид Германтай хамтраад Европын гэх юм уу, Франц-Германы санхүүгийн хараат бус тогтолцоо бий болгож АНУ-ын хоригт өртөж золиос болоод байгаа төслүүдийг хөдөлгөхөөр ажиллаж байна. Европыг би хараат газар нутаг биш тусгаар тогтоносон тив байгаасай гэж хүсэж байна. Энэ нь өнөөдөндөө байхгүй байгаа санхүүгийн бүрэн тусгаар байдал бий болсон цагт л хэрэгжинэ” гэж Францын Эдийн засаг, сангийн сайд Бруно Ле Мэр мэдэгджээ.
Германы Гадаад хэргийн сайд Хейко Маас мөн “Европын холбоо Ирантай тогтоосон эдийн засгийн харилцаагаа хамгаалах, төлбөрийн сувгаа хадгалахын тулд ажиллаж байна гээд SWIFT шиг олон улс хоорондын төлбөрийн тогтолцоо бий болговол АНУ-аас илүү их хараат бус болно” гэжээ.
Тэрээр үүнийгээ АНУ Ираны эсрэг хоригоо сэргээсний хариуд хэлсэн байна. Европын Daimler AG и Total SA зэрэг хэд хэдэн компани өөрийн үйл ажиллагаага зогсоож, зарим нь хөрөнгө оруулахаа больжээ. Франц, Герман, Европын холбоон дахь тэдний түншүүд цаашид Ирантай хамтран ажиллахаа илэрхийлж байна.
Ираны эсрэг хоригоо АНУ энэ наймдугаар сард сэргээсэн. Энд худалдааны хязгаарлалтаас гадна европын үнэт цаас болон ираны риалаар гадаад төлбөр тооцоо хийхийг хориглосон.
Энэ бүх хориг өмнө нь үйлчилсээр байсан ч Тегеран болон АНУ, ОХУ, Хятад, Франц, Герман, Их Британи гэсэн зургаан оронтой цөмийн хөтөлбөрийн талаар хийсэн хэлэлцээрийн дүнд 2015 онд зогсоогоод байсан билээ. Энэ оны тавдугаар сард АНУ-ын тэргүүн Дональд Трамп энэ гэрээнээс дангаараа гарч байгаагаа зарласныг бусад таван орон дэмжээгүй юм.
Эх сурвалж: caak.mn
|