Шинзо Абэ дахин Ерөнхий сайдаар сонгогдох хүсэлтэй байна

2018 оны 8 сарын 27

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ эрх баригч Либерал ардчилсан намын тэргүүнээр дахин сонгогдох хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ.

Arslan.mn

Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр "Улсынхаа хүн амын бодлогод илүү төвлөрөхийн дээр олон улсын асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарах"-аа онцолжээ. Шинзо Абэ энэ удаад буюу гурав дахь удаагаа дахин сонгогдож чадвал Япон улсын хамгийн удаан ажилласан Ерөнхий сайд болох юм. Ингэснээр тэрбээр инфляц болон Үндсэн хуулийг шинэчлэх зорилгодоо хүрэхэд илүү дөхөм болно гэж ажиглагчид хэлж байгаа юм. Шинзо Абэ ирэх сарын 20-нд болох болох намын даргын сунгаанд ялалт байгуулах магадлал нилээд өндөр байна. “Kyodo news”-ийн явуулсан судалгаагаар түүнийг өнгөрсөн сарын байдлаар намын гишүүдийн 77 хувь нь дэмжжээ. Харин түүнтэй өрсөлдөх хамгийн том өрсөлдөгчөөр Батлан хамгаалахын сайд асан, Либерал ардчилсан намын гишүүн Шигеру Ишиба нэрлэгдэж байгаа аж. Түүний иргэдээс авч буй дэмжлэг нь Шинзо Абэгийнхаас өндөр байна. Шигеру Ишиба Шинзо Абэгийн Үндсэн хуулийг шинэчлэх нь түргэдсэн шийдвэр гэж шүүмжлээд, “Хэрэв сонгогдвол Засгийн газарт итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхийн тулд 100 өдрийн шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэх”-ээ онцлоод байгаа юм.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594269
0 эможи

keyboard_arrow_up