Австралийн шинэ Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томиллоо
2018 оны 8 сарын 27
Австралийн шинэ Ерөнхий сайд Скотт Моррисон Засгийн газрын гишүүдээ томиллоо.
Тэрбээр шинэ Засгийн газар цаашид нэгдэн ажиллахыг дурдаад "Австралийн эдийн засгийг хүчирхэгжүүлж, аюулгүй нэгдмэл улсыг бүтээх зорилт тавин ажиллах"-аа мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ "Өмнөх Засгийн газрын хийж хэрэгжүүлж байсан ажлыг ч цаашид үргэлжлүүлэх"-ээ онцолжээ. Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон “Засгийн газрын шинэ баг бүрдлээ. Бид өмнөх Засгийн газрын ажлыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ Австралийн эдийн засгийг хүчирхэгжүүлж, илүү аюулгүй улсыг бүтээх болно. Өмнө хэлсэнчлэн бид нэгдмэл үнэт зүйлтэй байх нь чухал. Тиймээс бид энэ байдлыг хадгалж, цаашдын ажил хэргээ үргэлжлүүлнэ” гэж мэдэгдлээ.
Эх сурвалж: bloombergtv.mn
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
594243
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс