Америк эмч нар 21 настай бүсгүйд нүүр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ
Америкийн иргэн, 21 настай Кэйти Стаблфилд (Katie Stubblefield) нүүр шилжүүлэн суулгах мэс засалд орсон хамгийн залуу эмэгтэй болжээ. Тэрээр одоогоос дөрвөн жилийн өмнө үерхдэг найз залуугаа өөр эмэгтэйтэй болсныг олж мэдээд дараа амиа хорлохоор шийдэж 2014 оны гуравдугаар сарын 25-ны өдөр гэрийнхээ угаалгын өрөөнд 30 мм-ийн ангийн буугаар нүүр рүүгээ буудсан байна. Хожим нь Кэйти тэр үеэ огт санадаггүй гэж ярьжээ.
Нүүр шилжүүлэн суулгах мэс заслыг анх 2016 онд төлөвлөж эхэлсэн ч донор олдохгүй байсаар нэлээд хугацаа өнгөрчээ. Эцэст нь хар тамхины тун хэтрүүлж амиа алдсан, 31 настай Андрей Шнайдер гэх бүсгүйн нүүрийг ар гэрийнхэн нь донор болгохыг зөвшөөрснөөр Кэйти Стабблфилд шилжүүлэн суулгахаар болжээ.
Нүүр рүүгээ буудсаны улмаас Кэйтигийн ам хамар гээд нүүрний ихэнх хэсэг нь байхгүй болсон учраас тэрээр нүүр шилжүүлэн суулгахын өмнө гурван ч удаа хагалгаанд орсон байна.
АНУ-ын Охайо мужийн Кливлендийн эмнэлэгт хийсэн уг мэс засал 31 цагийн турш үргэлжилжээ. АНУ-ын Батлан хамгаалах яам мэс заслын төлбөрийг даажээ.
Өдгөө Кэйтигийн бие эрүүл саруул, сайн байгаа бөгөөд эцэг эхтэйгээ цуг аз жаргалтай амьдарч байгаа гэнэ.
Эх сурвалж: CAAK.MN
|