Монгол хүн Тайландад хулгайн хэргийн хохирогч болжээ

2018 оны 8 сарын 23

Зүүн Өмнөд Азийн Тайланд улсад монголчуудын үйлдсэн хулгайн хэргийн тухай мэдээ үе үе хэвлэлүүдэд нийтлэгддэг.

Гэхдээ энэ удаа эсрэгээрээ монгол хүн хохирогч болж, нутгийн иргэн гэмт хэрэг үйлдсэн талаар Бангкок Пост сонинд бичсэн байна.

Тус сонинд мэдээлснээр Бангкокын олон улсын нисэх буудалд Даваа гарагийн өглөө ачаагаа баглаж байсан 19 настай Хулан хэмээх монгол бүсгүй  iPhone 7 гар утсаа алдсан тухай цагдаагийн албанд мэдээлжээ.

Тэр гар утсаа хажуугийн суудал дээр тавиад ачаагаа цэгцэлж байх хооронд хэн нэг нь утсыг авсан байв.

Цагдаа нар хяналтын камерын бичлэгийг шалгахад лимузин үйлчилгээний дүрэмт хувцастай нэг эрэгтэй гар утсыг авч явсан нь харагдсан байна. Улмаар тэд лимузин үйлчилгээний компанид ажилладаг 43 настай Ноппадол Випха гэгчийг маргааш нь баривчилж, хулгайлагдсан гар утсыг нь эргүүлэн өгчээ.

 

Эх сурвалж: Bangkok Post

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594126
0 эможи

keyboard_arrow_up