Грек улс хямралаас гарах хөтөлбөрөө хэрэгжүүлж дууслаа

2018 оны 8 сарын 21

Грек улс хямралаас гарах гурван жилийн хугацаатай хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дууссан гэдгээ мэдэгдлээ.

Arslan.mn

Европын “ESM” сангаас хэрэгжүүлсэн санхүүгийн тусламжийн хөтөлбөрийн хүрээнд Грек улсын эдийн засгийг тогтворжуулж, банкийг дахин капиталжуулахад 61.9 тэрбум евро зарцуулжээ. Мөн улсынхаа хэмжээнд зардал танах бодлого хэрэгжүүлснээр Грек улс хямралаас хойш найман жилийн дараа зах зээлийн хүүгээр зээл авах боломжтой болж байна. Грек улс өмнө нь Олон Улсын Валютын Сан, Европын Холбооны зээлдүүлэгчдээс 260 тэрбум еврогийн зээл авч байсан юм. 2008 оны хямралаас хойш Грекийн эдийн засаг хүнд байдалд орж, иргэдийн орлого гурав дахин буурсан ч хувь хүний орлогын татвар 45 хувьд хүрч огцом өсжээ. Мөн Грекийн эдийн засаг 2018 онд хоёр хувиар, 2019 онд 1.4 хувиар өснө гэж Европын Эдийн засгийн коммисар Пьер Московиси мэдэгдсэн байна.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594066
0 эможи

keyboard_arrow_up