Хоёр Солонгосыг заагласан өргөст хашааг буулгана

2018 оны 8 сарын 18

Arslan.mn

Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам Умардынхныг зааглан татсан өргөст төмөр хашааг буулгах төлөвлөгөөтэй байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Өмнөд, Умард Солонгосын хилийн дагуух 300 км үргэлжлэдэг уг төмөр хашааг авахдаа Умардын эргийн хамгаалалтад ямар нэгэн саад учруулахгүй аж. Ийнхүү төмөр хашааг буулгах нь хоёр Солонгосын хамтын ажиллагааг дэмжих санал санаачлагуудын нэг болох Батлан хамгаалах салбарын хууль эрхзүйн шинэчлэл 2.0-ийн нэг хэсэг болж байгаа гэж албаны хүмүүс тайлбарлажээ.

Өргөст төмөр хашааг буулгах ажлыг 2018 онд багтаан эхлүүлж, оны төгсгөл гэхэд 57 хувийг нь авсан байх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Хашааг буулгах ажлыг цэргүүд гүйцэтгэх бөгөөд ингэхдээ хилийн зурвасын ойролцоо оршин суугчдад хүндрэл учруулахгүй байхад анхаарлаа хандуулах гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593969
0 эможи

keyboard_arrow_up