Энэтхэгт хүчтэй борооны улмаас амиа алдагсдын тоо 167-д хүрчээ

2018 оны 8 сарын 17

Arslan.mn

Долоо хоногийн өмнө Энэтхэгийн өмнөд нутгийн Керала мужид бороо орж, хүчтэй салхилсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 167-д хүрсэн талаар баасан гаригт NDTV телеиз мэдээлснийг “РИА Новости” агентлаг уламжлав.

Өмнө нь борооны улмаас 97 хүний амь хохирсон талаар мэдээлжээ. Наймдугаар сарын 8-нд Энэтхэгийн өмнөд болон баруун өмнөд бүс нутгаар бороо орж эхэлсэн байна. Гамшгийн улмаас суурин газар бүхэлдээ усанд автаж, иргэдийн эд хөрөнгө, дэд бүтцэд ноцтой хохирол учруулжээ. Нийт 14 мужид аюулын улаан түвшин зарласан байна.

Баасан гаригт Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Кералад очиж орон нутгийн эрх баригчидтай тус бүс нутгийн нөхцөл байдлын талаар ярилцахаа мэдэгджээ. Моди твиттер хуудастаа "Мужийн захирагч Пинарая Вилжаянтай утсаар холбогдож, Кералагийн үерийн нөхцөл байдал, аврах ажиллагааны талаар хэлэлцлээ” хэмээн жиргэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593967
0 эможи

keyboard_arrow_up