Д.Трампын эсрэг сэтгүүлчид нэгдлээ
Сэтгүүлчид рүү дайрч давшилсан Дональд Трампын үйлдэлтэй тэмцэж, хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэх зорилгоор АНУ-ын хэвлэл мэдээллийн 300 гаруй байгууллага кампанит ажил өрнүүлж эхэлжээ. Хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг явуулж буй Д.Трампын “бохир дайн”-ыг АНУ даяар буруушаах уриалгыг “The Boston Globe” сонин өнгөрсөн долоо хоногт гаргасан байна. АНУ-ын сонингууд, Их Британийн “The Guardian” сонин зэрэг олон улсын гэсэн тодотголтой хэвлэл мэдээллийн 350 орчим байгууллага энэхүү уриалгад нэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тус байгууллагын нийтлэлийг “хуурамч” хэмээн тохуурхаж “иргэдэд дайсан” гэж сэтгүүлчид рүү дайрчээ. Хэвлэл мэдээллийн байгууллага гэлтгүй НҮБ-ын шинжээчид уг асуудалтай холбогдуулан сэтгүүлчдийн эсрэг хүчирхийллийн асуудлыг хөндөөд байгаа ажээ. “АНУ-ын Засаг захиргаа хэвлэл мэдээллийн байгууллагууд руу давшлахын аюул” гэсэн сэдвээр нийтлэл гаргана гэж “The Boston Globe” сонин амлаад ийм нийтлэл гаргахыг хэвлэл мэдээллийн бусад байгууллагад уриалжээ.









