Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зорилт бүтэлгүйтэж магадгүй болсныг Хойд Солонгос мэдэгдлээ

2018 оны 7 сарын 08

Пёньянд хоёр өдөр үргэлжилсэн уулзалт хэлэлцээрийн дараа Бямба гарагт Хойд Солонгосын тал АНУ-ын хэт нэг талыг барьсан хүсэлт шаардлагын улмаас цөмийн зэвсгээс ангижрах үйл явц тасалдаж болзошгүй байгааг мэдэгджээ.

Тус улсын төв мэдээллийн агентлаг KCNA-гийн мэдэгдэлд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео тэргүүтэй төлөөлөгчдийн “түрэмгий хандлага”, “дээрэмчин хэв маяг”-т харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.

“Баасан, Бямба гарагуудад үргэлжилсэн дээд түвшний яриа хэлэлцээрийн үеэр АНУ-ын талын гаргасан ааш авир, байр суурьт бид гүнээ харамсаж байна” гэж мэдэгдэлд өгүүлжээ.

Мөн Америкийн тал зөвхөн нэг талыг баримталсан, дээрэмчний хэв маягтай цөмийн зэвсгээс ангижруулах саналтай ирсэн нь Сингапурт болж өнгөрсөн дээд хэмжээний уулзалтын үзэл санааны эсрэг явдал болсныг онцолсон байна. Цөмийн зэвсгээс түргэн ангижрах арга нь хоёр тал ээлж дараалан буулт хийж, үе шаттай хэрэгжих зам юм гэж KCNA мэдэгдэлдээ өгүүлжээ.

Хойд Солонгосын гадаад хэргийн яамны төлөөлөгч “Бид АНУ-ын талыг хэрэгжүүлж болохуйц, бүтээлч саналтай ирнэ гэж төсөөлж байсан нь талаар боллоо. Хэрвээ ингэсэн бол бид хариуд нь ижил алхам хийх байсан юм” гэж ярьсан байна.

Харин АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өчигдөр мэдэгдэл хийхдээ үүнээс эсрэг зүйл ярьсан юм. Тэрээр Хойд Солонгосын цөмийн зэвсгийг устгах асуудлуудын ихэнх хэсэгт ахиц дэвшил гарсан гэж байв. Эдгээрийн дотор цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцын цаг хугацааны хуваарийг тохиролцох ажилд дэвшил гарсан гэсэн юм.

“Бид яриа хэлэлцээрийнхээ асуудал нэг бүрт дэвшил гаргаж чадлаа гэж би бодож байна” хэмээн Бямба гарагийн үд дунд хийсэн мэдэгдэлдээ Помпео хэлж байжээ.

Гэхдээ Хойд Солонгосын тал Дональд Трампын Сингапурт өгсөн амлалт хэрэгжинэ гэдэгт итгэлтэй хэвээр байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59392
0 эможи

keyboard_arrow_up