Хоёр өдрийн гашуудал зарлав

2018 оны 8 сарын 16

Arslan.mn

Италийн Генуе хотод гүүр нурж 35 хүн, тэдний дотор нэг хүүхэд амь үрэгдсэн учир хоёр өдрийн гашуудал зарласныг тус хотын захиргааны цахим хуудсанд мэдээлжээ. Гэмтсэн 14 хүний тавынх нь бие тааруу байна. Хэрэг явдал болох үед гүүрэн дээр 35 автомашин тэр дундаа ачааны гурван машин байсан гэнэ.

Нурсан шалтгаан нь аянга буусан, эсвэл хүчтэй аадар борооны улмаас гүүрийн тулгуурууд суусантай холбоотой байж магадгүй аж. Харин халдлага байсан гэж албаны хүмүүс үзэхгүй байна. Үүний сацуу гүүрэн дээр аюултай шинж тэмдэг ажиглагдаагүй гэж засвар үйлчилгээг хариуцдаг компанийн төлөөлөгчид мэдэгджээ. 

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593888
0 эможи

keyboard_arrow_up