Амьдрахад хамгийн таатай хотуудын жагсаалтыг Вена хот тэргүүлжээ

2018 оны 8 сарын 15

Arslan.mn

Дэлхийн амьдрахад хамгийн таатай хотуудын жагсаалтыг олон жил тэргүүлж байсан Австралийн Мельбурн хотыг энэ онд Австрийн нийслэл Вена хот ардаа орхиж, нэгдүгээрт жагссан байна.

Дэлхийн 140 хотыг улс төр, нийгмийн тогтвортой байдал хийгээд гэмт хэргийн нөхцөл, боловсрол болон эрүүл мэндийн хүртээмж зэрэг үзүүлэлтээр энэхүү жагсаалтыг гаргадаг юм байна. Судалгаанд дурдсанаар, Европын хотууд дундаас Манчестер хот хамгийн өндөр ахиц дэвшил гаргаж, өнгөрсөн оны үзүүлэлтээсээ 16 байраар дээшилж 35-рт жагссан байна. Мөн нийт хотын тал хувь нь өнгөрсөн оныхтой харьцуулахад түвшин ахисан гэсэн үзүүлэлт гарчээ.

Амьдрахад хамгийн таатай 10 улс

1. Вена, Австри
2. Мельбурн, Австрали
3. Осака, Япон
4. Калгари, Канад
5. Сидней, Австрали
6. Ванкувер, Канад
7. Токио, Япон
8. Торонто, Канад
9. Копенгаген, Дани
10. Аделаида, Австрали

Амьдрахад аюултай 10 улс

1. Дамаск, Сири
2. Дакка, Бангладеш
3. Лагос, Нигери
4. Карачи, Пакистан
5. Порт-Морсби, Папуа Шинэ Гвиней
6. Хараре, Зимбабве
7. Триполи, Ливи
8. Дуала, Камерун
9. Алжир, Алжир
10. Дакар, Сенегал

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593829
0 эможи

keyboard_arrow_up