Ирантай бизнесийн холбоотой хүн Америктай арилжаа хийж чадахгүй
Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп 7-нд сошиалаар нийтлэл нийтэлж, Ирантай бизнесийн холбоотой ямарваа хүн Америктай арилжаа хийж чадахгүй гэв. Тэрээр: Америк Иранд хэрэгжүүлэх хориг арга хэмжээг албан ёсоор эхлүүлсэн бөгөөд энэ нь өнөөг хүртэл Америкаас Иранд хэрэгжүүлж буй хамгийн хатуу хориг юм, 11-р сард нэгэн шинэ төвшинд хүрэх болно гэв.
Америк энэ сарын 7-ноос Ираны банк санхүү, металл, уул уурхай, авто машин зэрэг эрчим хүчний бус салбарт чиглүүлсэн хоригийг сэргээж, 11-р сарын 5-наас эрчим хүч, нефтийн солилцоо, төв банкны солилцоонд хориг хэрэгжүүлнэ гэж Америкийн цагаан ордон 6-нд мэдэгдсэний зэрэгцээ Трамп Ираны удирдагчтай уулзаж, Ираны цөмийн асуудлын тухай шинэ хэлэлцээр тохиролцоход бэлэн байна гэв.
Ираны ерөнхийлөгч Рохани 6-ны орой ярилцлага өгөхдөө, Иран гадаад харилцаа болон хэлэлцээний аргаар асуудлыг зохицуулахыг дэмждэг. Ирантай хэлэлцээ хийх гэвэл Америк үнэн сэтгэл гаргах ёстой гэв.









