Япон зуны цагийн хуваарьт шилжиж, хэт халуунаас иргэдээ хамгаална

2018 оны 8 сарын 08

Японы төвийн хэсгээр хэт халуун өдрүүд үргэлжиж байна. Байгалийн гамшгийн уршгаар 120 хүн амиа алдаж, 70 мянган хүн эмнэлэгт хэвтжээ.

Тэгвэл хэт халуун ирэх 2020 оны зуны олимпт оролцох тамирчдын эрүүл мэндэд заналхийлэх магадлалтай байгаа талаар “ТОКИО 2020” олимпийг зохион байгуулах хорооны Ерөнхийлөгч Ёшори Мори мэдэгдсэн талаар “www.japantimes.co.jp” сайт уламжлав.

Тэрбээр өчигдөр Ерөнхий сайд Шинзо Абетэй уулзах үеэрээ энэ талаар мэдэгдсэн байна.

Ёшори Мори “2020 оны олимпт оролцох тамирчдын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Япон зуны цагт шилжих аргыг нэвтрүүлэх хэрэгтэй. Зуны цагт шилжснээр зөвхөн тамирчид биш олон сая япончуудын эрүүл мэндийг хамгаалах учиртай” гэж хэлжээ.

“Миний санал Ерөнхий сайдад ихээхэн таалагдсан” хэмээн Мори уг уулзалтын дараа хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна. Зуны цагт шилжснээр иргэд өглөө эрт, сэрүүхэн таатай уур амьсгалд ажлаа амжуулах боломжтой гэнэ.

Ерөнхий сайд зуны цагт шилжих асуудлаар эрх баригчдын саналыг авахаар болжээ.

Уг асуудлаар тус улсын “NHK” агентлаг санал асуулга авчээ. Санал асуулгад оролцсон нийт иргэдийн 57.8 хувь нь зуны хуваарьт шилжихийг дэмжсэн бол 12.5 хувь нь дэмжээгүй байна.

Эсрэг санал өгсөн иргэдийн дийлэнх нь ахлах сургуулийн сурагчид болон оюутнууд байжээ.  Моригийн санал ахмад настануудад хамгийн их таалагдаж, дэмжлэг авсан гэнэ.

Эх сурвалж: SHUUD.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593618
0 эможи

keyboard_arrow_up