Камерунд 160 гаруй хоригдол шоронгоос оргон зугтжээ
2018 оны 7 сарын 30
Камеруны баруун хойд нутагт салан тусгаарлагчдын бүлгүүд халдлага үйлдсэний улмаас 160 гаруй хоригдол шоронгоос оргон зугтжээ
“Camerounweb” орон нутгийн мэдээллийн цахим хуудасны мэдээлснээр, тус улсын баруун хойд болон баруун өмнөд бүс нутагт цуврал халдлага болсон бөгөөд халдлагын үеэр Ндоп хотын шоронгоос 163 хоригдол оргон зугтаж чадсан байна. Түүнчлэн уг халдлагад цагдаагийн ажилтнуудын харуулын байр өртсөн бөгөөд одоогоор бэртэж гэмтсэн хүн байхгүй аж.
Эх сурвалж: MONTSAME.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
593263
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс