Гамшигт өртсөн Японы мужууд руу хүчтэй хар салхи ойртож байна

2018 оны 7 сарын 29

Өнгөрсөн шөнө Японы төв хэсэгт хүрсэн далайн хүчтэй хар салхи саяхан үерийн гамшигт өртсөн баруун бүс нутгуудыг чиглэж эхэлжээ.

Цагт 180 км хурдтай Жондари хар салхи шөнийн 1:00 цагийн үед Исе, Мие мужуудад хүрсэн байна.

Зүүн мужуудад хүчтэй аадар бороо авчирсан хар салхи баруун зүгт шилжин хөдөлж байгааг Японы цаг уурын хүрээлэнгээс мэдээлжээ.

Энэ сарын эхээр үер бууж, хөрсний гулгалт үүссэний улмаас 220 хүн амь үрэгдэж, 4,000 гаруй хүн орон гэргүй болсон баруун мужуудад Ням гарагийн орой Жондари хар салхи хүрэхээр байна.

 

Хирошима мужийн Шобара хотын захиргаа 36,400 иргэнийг нүүлгэх захирамж гаргасны дотор 991 нь яаралтай нүүх шаардлагатайг анхааруулжээ.

Мөн мужийн Куре хотод 6,380 иргэнийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан байна.

Жондари хар салхины улмаас Японы дотоодын 410 гаруй нислэгийг цуцалж, Токиог ойролцоох арлуудтай холбодог далайн тээврийн үйлчилгээг зогсоожээ.

Японы арлууд жил бүрийн зун, намар хүчтэй хар салхинд өртдөг юм.

Долдугаар сарын эхээр үер, хөрсний гулгалтад өртсөн баруун мужууд сарын дундуур агаарын хэт халалтын гамшигт өртөөд байгаа. Тэгвэл хар салхины гамшиг үргэлжлэн аюул учруулж байгаа нь энэ юм.

 

Эх сурвалж: AFP

Эх сурвалж: IKON.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593245
0 эможи

keyboard_arrow_up