Фэйсбүүкийн зах зээлийн үнэлгээ АНУ-ын түүхэнд байгаагүй уналтыг үзүүллээ

2018 оны 7 сарын 27

Өчигдөр буюу Пүрэв гарагт Фэйсбүүк компанийн үнэлгээ АНУ-ын нээлттэй компаниудын түүхэнд байгаагүй огцом уналтыг үзүүллээ.

Тус компанийн хоёрдугаар улирлын санхүүгийн үр дүн шинжээчдийн төсөөлж байснаас бага гарсныг танилцуулсны дараа хувьцааны үнэ нь унаж эхэлсэн юм. Улмаар Фэйсбүүкийн санхүү хариуцсан дэд захирал Дэвид Уэнер тус компанид тулгарч буй хүндрэлүүд, сүүлийн хэдэн сарын турш үргэлжилсэн дуулианууд ирэх улирлуудын үр дүнд муугаар нөлөөлөхөөр байгааг мэдэгдсэний дараа хувьцааны үнэ нь үргэлжлэн унажээ.

Өмнөх өдрийн хаалтын ханш нь $217.50 байсан нэгж хувьцааны үнэ өчигдөр $176.26 болж, 19 хувиар унасан юм.

Ингэснээр зах зээлийн үнэлгээ нь $631.2 тэрбумаас $511.5 тэрбум болон буурч, нэг өдрийн дотор хамгийн ихээр үнэлгээгээ алдсан компани болж Уол Стритийн түүхэнд бичигдсэн байна. Үүний үр дүнд үүсгэн байгуулагч Марк Зукербэргийн хувийн хөрөнгө нь $11 тэрбумаар багассан юм.

Фэйсбүүкийн хувьцааны үнийн уналт 2018 оны дөрөв дэх, бүх цаг үеийн 12 дахь том уналт болж байна. Өмнөх дээд хэмжээний уналтыг 2000 оны есдүгээр сард Интел, түүний өмнөх дээд уналтыг тухайн оны дөрөвдүгээр сард Майкрософт үзүүлж байв.

Гэхдээ тэдний уналт нь Dot-com хөөсрөлтийн үр дүн байсан юм. Харин Фэйсбүүкийн хувьд ийм үзэгдэл нөлөөлөөгүйгээрээ онцлог ажээ.

 

Эх сурвалж: Quartz

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593186
0 эможи

keyboard_arrow_up