Цагаан ордон фермерүүдээ $12 тэрбумаар дэмжинэ

2018 оны 7 сарын 26

Arslan.mn

Мягмар гарагт Трампын засаг захиргаа худалдааны дайнаас үүдсэн хохирлыг нөхөхийн тулд фермерүүддээ хэдэн тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээ амлав. Гэвч Ерөнхийлөгч өөрийн санаачилсан импортын тарифын арга хэмжээг “агуу” хэмээн магтжээ. 12 тэрбум ам.долларын тусламжийг хятад ба ЕХ-ны зүгээс авсан “хууль бус” хариу арга хэмжээнд өртсөн шар буурцаг, гахайн мах болон ХАА-ын бусад бүтээгдэхүүн экспортолдог фермерүүдэд олгохоор төлөвлөжээ. Тусламжийг яаралтай үед фермерүүдэд туслах зорилгоор байгуулагдсан таваарын зээлийн корпорациар дамжуулан бэлэн мөнгөөр олгох буюу бүтээгдэхүүн худалдан авах замаар хэрэгжүүлэх аж. албаныхны ярьснаар АНУ-ын шаардлагыг эсэргүүцсээр буй худалдааны түншүүдтэй хэлэлцээ хийхэд тарифыг хөшүүрэг болгон ашиглаж буй цаг хугацаанд нэг удаагийн тусламж үзүүлэх юм байна. АНУ-ын ХАА-н сайд Сонни Перду сэтгүүлчдэд хэлсэн үгэндээ “Ерөнхийлөгч Трамп анхны өдрөөс эхлэн Америкийн фермер бүрийг дэмжинэ гэж амласан.

Энэ нь Ерөнхийлөгчид урт хугацааны худалдааны бодлого ба хэлцэл боловсруулах цаг өгөх богино хугацааны арга хэмжээ юм. Үүнээс Америкийн эдийн засгийн бүх салбар хожих нь дамжиггүй” хэмээн тайлбарлав. Европын комиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкер вашингтонд айлчилж, худалдааны сөргөлдөөнийг намдаах асуудлаар хэлэлцээ хийхийн өмнөхөн Цагаан ордон ийм алхам хийсэн байна. Мягмар гарагийн үдээс хойш ноён Трамп Европын холбоонд хандаж ёжтой санал гаргажээ. Тэрбээр твиттертээ “Надад тэдэнд зориулсан санаа байна. АНУ, Ех хоёулаа бүх тариф, хаалт, татаасаа арилгая. Энэ нь эцсийн эцэст чөлөөт зах зээл, шударга худалдаа болно. Тэд хийнэ гэж найдаж байна. Бид бэлэн. гэвч тэд нар хийхгүй” гэж бичсэн байна. Фермерүүдэд үзүүлэх тусламж бол засаг захиргаа худалдааны сунжирсан тэмцлийг хэрхэн явуулах нэг арга бөгөөд нэмэгдсээр буй дотоодын шүүмжлэлд өгөх хариу юм. Тэрбээр твиттерээр “тариф бол агуу” хэмээн тунхагласныхаа дараа Миссури мужид ахмад дайчидтай уулзахдаа түүний худалдааны бодлогын кампанит ажлыг шүүмжлэгчдийн “хуурамч мэдээ”-г үл тоохыг уриалсан байна.

Тэрбээр “Та нарын үзэж, уншиж байгаа зүйл бодит байдал дээр болоогүй гэдгийг сана” гэжээ. Гэвч Americans for Farmers and Families байгууллагын төлөөлөгч Кэйси Гернси “Ерөнхийлөгч Трамп фермерүүдийн төлөө зогсож байгааг үнэлж байна. Гэхдээ энэ нь бодитой бус. Бид үхрийн махаа зарж мөнгө олдог гэдгийг бүгд мэднэ. Түүнчлэн сар бүр холбооны Засгийн газраас өгөх мөнгийг хараад аж ахуйгаа тогтвортой авч явж чадахгүйг мэднэ. Энэ бол сайн санаа биш” хэмээсэн юм. Трампын худалдааны бодлогыг байнга шүүмжлэгч, БНН-ын сенатч Бен Сассе фермерүүдийн хөлийг тайрчихаад оронд нь 12 тэрбум ам.долларын үнэтэй алтан таяг өгч байна хэмээн тохуурхав. Тэрбээр “Энэ засаг захиргааны тогтоосон тариф болон тусламж нь Америкийг дахиад агуу болгохгүй. харин дахиад 1929 оны их хямралыг давтах болно” гэв. Худалдааны талаар дотоодын шүүмжлэл эрчимжиж байгаа тул Ерөнхийлөгч улс орноор тойрч, тус улсын аж үйлдвэрийг сүйтгэсэн олон жилийн тэгш бус худалдааг засах стратеги ба тарифын бодлогоо таниулах аялал хийж байна. 2016 онд түүний ялалтад чухал үүрэг гүйцэтгэсэн фермерийн мужуудад дэмжлэг суларвал арваннэгдүгээр сард болох конгрессын завсрын сонгуульд БНН-д хүнд цохилт ирж магадгүй юм.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593156
0 эможи

keyboard_arrow_up