Анжелина Жолигийн "The Daily Mail" сонинг шүүхэд өгчээ
Холливудын од Анжелина Жоли өөрийнх нь мансуурсан зургийг нийтэлсэнд ихэд уурлан хилэгнэн, Их Британий "The Daily Mail" сониныг шүүхэд өгөхөө мэдэгдэжээ. Өдгөө 39 настай Анжелина залуудаа хар тамхи хэрэглэж байснаа огт нууж байгаагүй юм. Тэрбээр энэ тухай хэлэхдээ "Миний мансуурсан зургууд, видео бичлэгийг нийтэлсэн явдал нь хувийн амьдралын нууц, хувь хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн хэрэг. Би ганц биш зургаан хүүхдийн эх. Миний хүүхдүүд өсөн торниж байна. Тэд энэ зургийг үзээд намайг юу гэж бодох уу. Та нар олон уншигчтай болохын тулд нэг гэр бүлийн амьдралыг сүйтгэж болохгүй шүү дээ” гэжээ.
Уг бичлэгийг саяхан шүүхээр яллагдсан хар тамхины наймаачин нэгэн эр энэ бичлэгийг хийсэн гэнэ. Наймаачин эр хэлэхдээ "Тэр миний бараг л байнгын үйлчлүүлэгч байсан. Энэ видео бичлэгийг хийхийг Анжелина өөрөө зөвшөөрсөн" гэжээ.