Токиогийн олимпийн нээлт, хаалтын тасалбар 264 мянгаас 6.6 сая төгрөгийн үнэтэй

2018 оны 7 сарын 23

Токио 2020 олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос энэ сарын 20-нд буюу өчигдөр олимпийн наадмын тасалбарын үндсэн үнийг зарлалаа.

Аль болох олон хүнд олимпийн гайхамшгийг мэдрүүлэхийн тулд боломжийн үнэтэй олон сая тасалбар борлуулах бөгөөд тэн хагас нь 8000 иен болон түүнээс хямд байх аж.

Япон улсад оршин суугаа иргэдийн хувьд өчигдрөөс эхлэн цахим бүртгэл хийлгэх боломжтой болсон бөгөөд 2019 оны хавраас эхлэн тасалбараа захиалж болох юм.

2020 оны Токиогийн олимпийн тасалбарын үндсэн үнийг сонирхуулбал,

  • нээлт болон хаалтын ёслолын тасалбар 12-300 мянган иен буюу өнөөдрийн ханшаар 264 мянгаас 6.6 сая төгрөг, 
  • спорт тэмцээнүүдийн тасалбар 2500-130 мянган иен буюу 55 мянгаас 2.8 сая төгрөг
  • нийт тасалбарын тал нь 8000 болон түүнээс бага иен буюу 176 мянган төгрөгөөс бага,
  • гэр бүл, сургууль, ахмад настнууд зэрэг бэлгэдлийн чанартай тасалбар нь 2020 иен байх аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593036
0 эможи

keyboard_arrow_up