Дональд Трамп: ОХУ-тай Крымийн асуудлаар санал солилцох хүсэлтэй байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын дээд хэмжээний уулзалт энэ сарын 16-нд Финландын нийслэл Хельсинк хотод болно. Уулзалтаар талууд Сириэс авахуулаад өргөн хүрээний тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх товтой байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Крымийн асуудлыг хэлэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа ч ОХУ энэ талаар олон улсын түвшинд яриа хэлэлцээ хийхгүй гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн байна. ОХУ, БНХАУ-ын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг БНАСАУ-д үзүүлэх хориг шахалтаа аажмаар бууруулахыг ятгах оролдлого хийсэн юм. Хэдий тийм боловч Пхеньянтай хийх яриа хэлэлцээ үргэлжилсээр байгаа гэдэг шалтгаанаар АНУ-ын Засгийн газар ОХУ, БНХАУ-ын санаачилгыг дэмжээгүй байна. Одоогоор АНУ БНАСАУ-ыг амлалтаа биелүүлэхгүй байгаа байж магадгүй гэж сэжиглэжээ. Учир нь БНАСАУ сүүлийн хэдэн сард нууцаар уран баяжуулах үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн байж магадгүй гэсэн мэдээлэл гараад байгаа юм.
Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
|