Обама хортой захиа хүлээн авчээ

2014 оны 7 сарын 17

АНУ-ын Техас муж улсын холбооны шүүхээс 36 настай жүжигчин Шэннон Ричардсоныг хорт бодис үйлдвэрлэж, хадгалсан гэж үзэн 18 жил хорих ялаар шийтгэсэн байна. Тэрээр өнгөрсөн жилийн зургадугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама болон Нью-Йорк хотын захирагч асан Майкл Блумберг нарт хүний биеийг ноцтой хордуулах үйлчилгээтэй "Рицин" хэмээх бодис нэвчүүлсэн захидал илгээсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагджээ. Шэннон Ричардсон энэ хэрэгт нөхрөө буруутган мэдүүлж байсан ч эл хэрэгт ямар ч холбогдолгүй болохыг холбогдох албанаас тогтоосон байна. Жүжигчин бүсгүй хорт бодисыг интернэтээр худалдаж авсан болохыг цагдаа нар олж илрүүлсний дараа хэргээ хүлээжээ. Кино, телевизийн олон ангит кинонд туслах дүр бүтээдэг байсан жүжигчин бүсгүй зургаан хүүхдийн ээж бөгөөд цагдаад саатуулагдан шалгагдаж байхдаа бага хүүхдээ төрүүлсэн байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5918
0 эможи
keyboard_arrow_up