Хунтайж Жоржийн тоглоомон буутай зураг шүүмжлэлийн бай боллоо

2018 оны 6 сарын 28

Хунтайж Жоржийн тоглоомон буутай  зураг шүүмжлэлийн бай болов

Угсаа залгамжлах хунтайж Жоржийн тоглоомон буу барьсан зураг шүүмжлэлийн бай боллоо. Бяцхан хунтайж Жорж, гүнж Шарлотте нар эцэг эхийнхээ хамт Масератигийн сайн үйлсийн сангийн хандив цуглуулах Поло тэмцээн болж буй газарт зочлохдоо Жорж энгийн хөвгүүдийн адил хуванцар тоглоомон гар буугаар тоглож буй зураг нь цацагдсан даруй хүмүүс талцан маргаж эхэлжээ. Жульетте нэртэй хэрэглэгч твиттер сүлжээнд “Хүүхдүүд жинхэнэ гар бууг тоглоом гэж бодон өөрсдийнхөө аминд хүрч байхад хунтайж тоглоом ч гэлээ буугаар наадаж буй нь харамсалтай”  жиргэсэн байна. 

Тэгвэл хүмүүсийн ингэж талцаж буй шалтгааныг гэр бүлийн хүмүүжлийн судлаач Сара Оквелл Смит “Галт зэвсийг дуурайлган хийсэн тоглоомоор хүүхдүүдээ тоглоход эцэг эхийн санаа зовдог шалтгааныг би ойлгож байна. Дайтаж тоглох нь хүүхдүүдийг бодит амьдрал дээр түрэмгий зантай нэгэн болгох вий гэсэн айдаст эцэг эхчүүд автдаг. Гэхдээ ийм зүйл болдоггүй гэдгийг олон судалгааны дүн харуулсан байдаг. Өөрөөр хэлбэл буугаар тоглодоггүй хүүхдүүд хүчирхийлэл үйлдэх нь элбэг байдаг” хэмээн тайлбарласан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59077
2 эможи

keyboard_arrow_up