Авлигачдаас хураан авсан хөрөнгийг хадгалдаг тусгай данстай болжээ
2018 оны 6 сарын 28
Киргизстан Улсад явуулсан авлигатай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд хураан авагдсан хөрөнгийг хадгалдаг тусгай данс бий болгосон байна. Энэхүү данс нь Төрийн сангийн тогтолцоонд нээлттэй байх бөгөөд зөвхөн Засгийн газрын шийдвэрээр захиран зарцуулагдана гэж тус улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.
Эрх баригчдын үзэж буйгаар, уг тогтолцоо нь мөнгөний тооцоолол, хуваарилалтыг үр нөлөөтэй болгож, төр, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн зүйлст зарцуулах боломжийг олгох аж. Ийм тусгай данс бий болгох тухай зарлигт Ерөнхийлөгч нь 5 дугаар сарын 16-нд гарын үсэг зурсан бөгөөд Засгийн газар түүнийг хэрэгжүүлж эхлэхэд нэг сараас багагүй хугацаа үлджээ.
Эх сурвалж: АТГ
|

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









59055
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс