АНУ-ын 35 банк “СТРЕСС ТЕСТ”-д тэнцэв
АНУ-ын Төв банкнаас жил бүр явуулдаг “Стресс тест”-д 35 банк бүгдээрээ тэнцэж, эдийн засгийн гүн хямрал тохиосон ч тэсвэрлэх чадвартай гэдгээ баталсан байна. Банкнуудын заавал байлгах нөөц болон бусад шаардлагуудыг хангасан эсэхийг шалгадаг энэхүү тестийн дүн гурав дахь жилдээ ийнхүү “сайн”, “эерэг” үзүүлэлттэй гарч байгааг шинжээчид онцолжээ.
АНУ-д ажилгүйдлийн түвшин хоёр дахин өсөж, 10 хувьд хүрэх тооцоо гарсны дээр үл хөдлөх хөрөнгө болон хөрөнгийн зах зээлд үнийн огцом уналт бий болох төлөвтэй байна. Үүнээс банкнууд 578 тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ гэж Холбооны Нөөцийн банк тооцоолжээ. Хэдий тийм боловч банкнуудын заавал байлгах нөөц зөвшөөрөгдөх доод хэмжээнээс дээгүүр байгаа нь банкнуудын үнэлгээнд эергээр нөлөөлснийг “Стресс тест”-ийн тайланд онцолжээ.
Тестэд орсон банкнуудаас “Goldman Sachs”, “Morgan Stanley” банк сүүл мушгисан байна. “Goldman Sachs”-ийн нөөц хэрэв одоогийн түвшиндээ байвал хувьцаа эзэмшигчдэдээ тараах ногдол ашгаа нэмэгдүүлэх болон буцаан авах хувьцааны хэмжээгээ нэмэгдүүлж чадахгүй байж магадгүй байгааг шинжээчид онцолж байна. Харин “Morgan Stanley”-ийн заавал байлгах нөөц хамгийн ихээр буурчээ.
Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
|