Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчид үйлчлэхээс татгалзжээ
2018 оны 6 сарын 26
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерсд Виржини мужийн Рэд Хэн ресторан үйлчлэхээс татгалзжээ.
Учир нь Сара Сандерс ерөнхийлөгч Трампын шинэ цагаачлалын бодлого, бэлгийн цөөнхийн тухай хуулийг өмгөөлсөн гэх шалтгаанаар татгалзсан байна.
Уг үйл явдал Бямба гарагт болсон бөгөөд Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч “Рестораны эзний гаргасан үйлдэл хувь хүн нь ямар вэ гэдгийг тод харууллаа” гэж жиргэсэн бол Д.Трамп “Сара Сандерс шиг сайн хүнд үйлчлэхээс татгалзахын оронд бохир хаалга, цонх, асруудаа цэвэрлэ. Гаднаа бохир байгаа ресторан бол дотроо ч бохир байгаа” хэмээн жиргэсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
58957
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс