Саудын Арабын эмэгтэйчүүд жолооны эрхтэй болсноор эдийн засгаа 90 тэрбум ам.доллараар дэмжинэ

2018 оны 6 сарын 25

Саудын Арабын Вант улс эмэгтэйчүүдийг автомашин жолоодохыг зөвшөөрлөө. Ингэснээр 2030 он гэхэд тус улсын эдийн засгийг 90 тэрбум ам.доллараар дэмжинэ гэж  “Вloomberg”-ийн шинжээчид үзэж байна. Эмэгтэйчүүд жолоо барьснаар ажил хайх эмэгтэйчүүдийн тоо өсөх хандлагатай байгаа бөгөөд ажиллах хүч өссөнөөр орлого нэмэгдэнэ гэдгийг мөн шинжээчид онцолжээ. Саудын Арабын эмэгтэйчүүдийн 20 хувь нь эдийн засгийн идэвхтэй байдаг учир тус улсын Засгийн газар “National Vision 2030” хөтөлбөртөө эмэгтэйчүүдийг оролцоог нэмэгдүүлэх зорилтыг тусгажээ. Хэрэв эмэгтэйчүүдийн оролцоо жилд нэг хувиар нэмэгдвэл 70 мянга гаруй эмэгтэй хөдөлмөрийн зах зээлд оролцохыг шинжээчид онцолж байна. Үүнээс гадна илүү олон хүн автомашин жолоодсоноор шатахууны эрэлт өсөж, эдийн засагт түлхэц болно гэжээ. Энэхүү шийдвэр гарсны дараа 120 мянган эмэгтэй жолооны үнэмлэх авах хүсэлт ирүүлснийг холбогдох албаныхан мэдээллээ. Одоогоор тус улсын дөрвөн хотод эмэгтэйчүүдийг жолоо барихад сургаж байгаа бөгөөд олон хотуудад сургалт эхлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58876
0 эможи

keyboard_arrow_up