Эрдоган Турк улсын ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо
2018 оны 6 сарын 25
Бүгд Найрамдах Турк улсын ерөнхийлөгчийн сонгууль ням гарагт болж, Рэжэп Тайип Эрдоган 52.7 хувийн саналаар ялалт байгууллаа.
64 настай Эрдоган 11 жил Туркийн ерөнхий сайдын албан тушаал хашиж, 2014 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.
Саналын хуудасны 99 хувийг тоолсны дараа Эрдоган 52.5 хувийн санал авсан бол түүний хамгийн том өрсөлдөгч CHP намын Инже 31 хувийн санал авчээ.
Шүүмжлэгчид энэхүү сонгуулийн үр дүнд эрх мэдэл нэг хүний гарт төвлөрч байгаа нь сонгуулиас харагдаж байна, ардчиллын утгыг алдуулсан шударга бус сонгууль болсон хэмээн үзэж байгаа аж.
Эх сурвалж: BBC.COM
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
58874
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс