Тайм сэтгүүл Д.Трампын бодлогыг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ
2018 оны 6 сарын 22
Тайм сэтгүүлийн редакц уйлж буй охин, түүн рүү харж буй Ерөнхийлөгч Доналд Трампын эвлүүлэг бүхий зургийг дугаарынхаа нүүрэнд тавьжээ.
АНУ-ын эрх баригчдын хууль бус цагаачдын тухайд баримталж буй хатуу бодлого сэтгүүлийн энэхүү дугаарын гол сэдэв болсон бөгөөд сэтгүүлч Карл Викийн нийтлэлд АНУ-ын хэдэн зуун жилийн турш баримталж ирсэн хүмүүнлэгийн болон хүний эрхийн үнэт зүйлсийг Ерөнхийлөгч Д.Трамп үгүй хийж буй талаар онцолсон байна.
Өнгөрсөн хэдэн долоо хоногт Америкийн хилээр хууль бусаар нэвтэрсэн цагаачдын 2000 гаруй бага насны хүүхдийг эцэг эхээс нь салгасан нь олныг бухимдуулсан билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
58826
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс