Японы Шинмоэ галт уул дахин тэсэрчээ
2018 оны 6 сарын 22
Японы баруун өмнөд хэсэгт оршдог Шинмоэ галт уул өнөө өглөө орон нутгийн цагаар 9 цаг орчимд дахин тэсэрч, 2600 метрийн өндөрт утаа тортог, үнс нурам цацсан тухай тус улсын цаг уурын газар мэдэгдлээ. Галт уул судлалын мэргэжилтнүүд орон нутгийн оршин суугчдад хандан галт уулын чулуулаг хийгээд үнс нурамд өртөх аюулаас сэргийлж, уул руу 3 километрээс дотогш ойртохгүй байхыг анхааруулжээ. Галт уулын орчимд аюулын гуравдугаар түвшний горим тогтоогоод байгаа бөгөөд тус улсад уг үзүүлэлтийг 1-5 түвшнээр хэмждэг юм. Шинмоэ нь тус улсын цаг уурын агентлагийн байнгын хяналтанд байдаг идэвхтэй 50 галт уулын нэг ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
58803
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс