Фэйсбүүк төлбөртэй группүүдтэй болно
2018 оны 6 сарын 22
Фэйсбүүк компани төлбөртэй Группүүдийг үүсгэх туршилтыг хийж эхэллээ. Өөрөөр хэлбэл удахгүй ийм тусгай группт нэгдэхийн тулд хэрэглэгч нь администраторуудад сард $4.99, $29.99 гэх мэт хэмжээтэй мөнгө төлдөг болно.
Одоогийн ашиглагдаж байгаа төлбөргүй группүүд хэвээр байх ч хэрвээ администратор нь хүсвэл төлбөр авдаг тусгай дэд гурппыг үүсгэж болох юм.
Янз бүрийн сонирхлын группүүдийг Фэйсбүүк сүлжээнд үүсгэн ажиллуулж, цаг хөдөлмөрөө зарцуулж байгаа администраторууд үүнээсээ орлого олох эрхтэй гэж тус компани үзжээ.
Эх сурвалж: The Verge
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
58802
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс