Меланиа Трампын ХУВЦАСЛАЛТ шүүмжлэл дагууллаа
Тэргүүн хатагтай Меланиа Трамп цагаачдын хүүхдийг хамгаалах төвд очихдоо өмссөн хүрэм шүүмжлэл дагууллаа.Техас мужид байрлах төвд очихоор онгоцонд суухдаа тэргүүн хатагтай ар нуруун дээрээ “Би чамд үнэхээр санаа зовохгүй байна” гэсэн бичигтэй ногоон хүрэм өмсчээ.
Түүний хэвлэлийн төлөөлөгч дараа нь тэргүүн хатагтайн хувцаслалт ямар нэгэн далд утга агуулаагүй гэж мэдэгдсэн. Гэвч АНУ-ын засаг захиргааны цагаачлалын бодлого хүчтэй шүүмжлэлтэй тулгараад байгаа энэ үед Меланиагийн мэдрэмжгүй хувцаслалтыг өөр зорилготой гэж харах хэсэг олон байгаа юм.
АНУ руу хууль бусаар нэвтрэхийг оролдсон гадаадын иргэдийн 2000 орчим хүүхдийг эцэг эхээс нь салгаж, тусгай төвүүд рүү илгээсэн нь олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр зарлигаа буцаасан билээ.