Японы баруун хэсэгт хүчтэй газар хөдлөлт болжээ

2018 оны 6 сарын 18

Arslan.mn

Японы баруун хэсэгт даваа гарагийн буюу өнөө өглөө 5,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн тасалдсан тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
Японы баруун хэсгийн Осака болон бусад хотод хүчтэй доргилт, чичиргээ мэдрэгдсэн байна гэж РИА Новости агентлагийн мэдээлжээ.
Газар хөдлөлтийн улмаас төмөр замын хөдөлгөөнийг, түүний дотор "Синканксэн" хурдан галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон тухай NHK телевиз мэдээлжээ. Мөн Осака хотын нисэх онгоцны буудал нислэгүүдээ цуцалж, хөөрөх-буух зурвасын байдлыг шалгаж байгаа аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58609
0 эможи

keyboard_arrow_up