Трамп, Кимийн уулзалтад ирсэн 3000 гаруй сэтгүүлчийг агуулахад ХОРЬСОН

2018 оны 6 сарын 15

KIM JON UN TRAMP зурган илэрцүүд

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалтыг сурвалжлахаар дэлхийн өнцөг булан бүрээс 3000 гаруй сурвалжлагч Сингапурын Сентоза аралд иржээ. Гэвч тэднээс ердөө долоохон сурвалжлагч уг үйл явдлыг бодитоор сурвалжилж чадсан талаар Politico мэдээллээ. Тэд бүгд АНУ-ын сэтгүүлчид байсан гэнэ.

Үлдсэн сэтгүүлчдийг агуулахын өрөөнд оруулж, домогт уулзалтыг шууд дамжуулсан телевизээр л үйл явдлыг үзэх, зураг авах боломж олгожээ. 

Дээд хэмжээний уулзалт болохоос долоо хоногийн өмнө Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс одоо болтол квотоо гаргаагүй байна гэж мэдэгдэж байсан нь үүнтэй холбоотой аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
58569
2 эможи

зочин
2018-06-17 19:36
хогийн хyн бэ
keyboard_arrow_up