105 мянган ам.доллараар “Titanic”-ийн үлдэгдлийг өөрийн биеэр үзэж болно

2018 оны 6 сарын 15

1912 онд “Titanic” хөлгийн аялал тансаг зэрэглэлийн аялалд тооцогдож байв. Өнөөдөр ч тансаг гэх нэр хүндээ алдаагүй хэвээр байна. Бэл бэнчинтэй жуулчид далайн гүн рүү шумбаж, “Titanic” хөлгийн сүйрсэн үлдэгдлийг нүдээр харах боломжтой болох цаг ойрхон ирээд байна. АНУ-ын “OceanGate” компани энэ оны тавдугаар сард “Titanic”-тай танилцах аяллыг эхлүүлэхээр төлөвлөж байсан ч уур амьсгал болон бусад хүчин зүйлсийн улмаас аялал 2019 он хүртэл хойшлогджээ. Найман өдөр үргэлжлэх аяллын үнэ нэг хүний 105 мянган ам.доллар байх юм байна. Одоогоор эхний ээлжийн аяллын захиалга хэдийн дүүрээд байгаа аж. “Titanic” хөлгийн үлдэгдлийг 33 жилийн өмнө Роберт Баллардаас удирдуулсан баг олж байсан бөгөөд тэр цагаас хойш “Titanic”-ийг сонирхох судлаачид төдийгүй жуулчдын сонирхол улам нэмэгдсээр байгаа юм.

2016 онд хийсэн судалгаагаар хөлөг дээрх бактериуд хөлгийн үлдэгдлийг ирэх 15-20 жилийн хугацаанд бүрэн идэж дуусгах дүн гарсан байна. Энэ нь аяллын үнэ цэнийг улам нэмэгдүүлж байгаа ажээ.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58558
3 эможи

keyboard_arrow_up