Трамп өөрийн $1.5 саяын үнэтэй лимузин руу шагайж харах боломжийг Ким Жон Унд олгожээ
Өчигдөр Сингапурт болж өнгөрсөн түүхэн уулзалтын үеэр Дональд Трамп, Ким Жон Ун нар нэлээд нөхөрсөг, дотно харилцаа үүсгэсэн.
Тэгвэл Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн хөлөглөдөг $1.5 саяын өртөгтэй “The Beast” буюу Араатан гэгддэг хуягт лимузин машинаа Ким Жон Унд үзүүлжээ.
Өдрийн зоогийн дараа тэд уулзалт болж байсан Капелла зочид буудлын цэцэрлэгт хамтдаа зугаалсан юм. Энэ үеэр Трамп гэнэтийн шийдвэр гаргаж, өөрийн машин руу Кимийг дагуулж ирээд хаалгыг нь нээж үзүүлсэн байна.
Сум, тэсрэх бөмбөг, химийн зэвсгийн халдлагаас бүрэн хамгаалагдсан уг аварга машины дотор тал руу Ким Жон Ун өнгийж харж байгааг хэвлэлүүд дурандаа буулгажээ.
Магадгүй Трамп хэрвээ Хойд Солонгос зах зээлээ нээж, харилцаагаа сайжруулбал Кимийг ийм машинтай болох боломжтой гэж сурталчилсан байх.
Эх сурвалж: IKON.MN
|