Трамп, Ким хоёр хэлэлцээрийн үр дүнг зарлах гэж байна

2018 оны 6 сарын 12

Үдээс өмнө ганцаарчилсан болон өргөтгөсөн хэлэлцээр хийсэн АНУ, Хойд Солонгосын удирдагчид бусад төлөөлөгчдийн хамт үдийн зоог барьжээ.

Зоогийн дараа Капелла зочид буудлын орчимд хамтдаа зугаалсан Дональд Трамп, Ким Жон Ун нар товч мэдээлэл өгөөд зочид буудал руугаа буцаж орсон байна.

Уулзалтын үр дүнгийн талаар Ким Жон Ун мэдээлэл өгөөгүй бол Дональд Трамп уулзалтыг “хэний ч төсөөлж байгаагүй сайхан болж өнгөрсөн” гээд “хэлэлцээрт гарын үсэг зурж, баталгаажуулсны дараа тун удахгүй зарлана” гэж хэлжээ.

Тэр Ким Жон Унтай хийсэн уулзалтаа “маш их ахицтай” (a lot of progress), “үнэхээр гайхалтай” (really fantastic) үйл явдал гэж тодорхойлсон байна.

Үйл явдлын шууд дамжуулалт:

 

Эх сурвалж: IKON.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58390
2 эможи

keyboard_arrow_up