Японд өнгөгүй “Кока Кола“ худалдаанд гарчээ
2018 оны 6 сарын 11
Эрүүл мэнддээ дээд зэргээр анхаардаг арлын оронд "Кока Кола"-ны шинэ хувилбар өнөөдрөөс худалдаанд гарчээ. Калори багатай, өнгөгүй энэхүү шинэ ундааны жорыг "Кока Кола" компанийн Япон дахь салбарт нэг жилийн турш боловсруулж, туршиж үзсэн байна.
Өнгөгүй ундаа гаргаж авахын тулд энгийн "Кока Кола"-ны найрлагад ордог үндсэн түүхий эд карамелийг нимбэгний хандаар сольсон гэнэ. Үйлдвэрлэгчдийн мэдээлж байгаагаар энэ ундааг зөвхөн Японд л зургадугаар сарын 11-ээс буюу өнөөдрөөс худалдаалах юм байна.
Худалдаж авч хэрэглэсэн хүмүүсийн хэлж байгаагаар чихрийн агууламж багатай "Кока Кола" нь амны цангааг илүү сайн тайлдаг ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
58344
1 эможи
Зочин
2018-06-12 01:54
MONGOLD ORUULAADAI
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс