Дэлхийн шилдэг их, дээд сургуулийн жагсаалтыг гаргажээ

2018 оны 6 сарын 11

stanford univercity зурган илэрцүүд

Дэлхийн боловсролын QS корпораци дэлхийн шилдэг их дээд сургуулиудын жагсаалтыг 15 дахь удаагаа нийтэлжээ. Уг жагсаалтад багтсан их, дээд сургуулийн тоогоороо АНУ тэргүүлсэн бол хоёрдугаар байрт Их Британи, гуравдугаарт БНХАУ оржээ. БНХАУ-ын 11 их,  дээд сургууль дэлхийн топ 100-д багтаж, Ази тивд тэргүүлсэн байна.  

QS корпорацийн гаргасан дэлхийн шилдэг их дээд сургуулиудын жагсаалтыг Массачусетсийн технологийн их сургууль 7 дахь жилдээ тэргүүлсэн бол Азийн хамгийн сайн сургуульд тооцогдож буй Сингапурын Үндэсний их сургууль 11 дүгээрт, БНХАУ-ын хамгийн шилдэг “Чиньхуа” их сургууль 17 дугаарт орсон байна.

Энэ удаа Дэлхийн боловсролын QS корпораци 85 улс орон, бүс нутгийг судалгаанд хамруулж, дэлхийн шилдэг 1000 сургуулийн жагсаалтыг нийтэлсэн юм байна.  

Дэлхийн шилдэг их, дээд сургуулийн жагсаалтыг гаргажээ

Дэлхийн шилдэг 10 их, дээд сургууль

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58340
0 эможи

keyboard_arrow_up