“Их-7” дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн албан ёсны мэдэгдэлд гарын үсэг зурахаас татгалзжээ

2018 оны 6 сарын 11

Зураг

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Их-7” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн албан ёсны мэдэгдэлд гарын үсэг зурсангүй. Тэрбээр уулзалтыг өндөрлөх хугацаанаас нь өмнө орхин гарсан байна. Энэ тухай “Риа Новости” агентлаг мэдээлэв.

Уг мэдэгдэлд ардчилсан тогтолцоонд сэв суулгах зорилгоор тогтвортой байдлыг алдагдуулж буй үйдлээ зогсоож, Сирийн дэглэмд дэмжлэг үзүүлэхээ болихыг ОХУ-ын эрх баригчдад уриалжээ. Түүнчлэн "Их долоо"-гийн бүлэгт багтдаг улсууд шаардлагатай тохиолдолд ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа дээрх мэдэгдэлд дурдсан байна.  

Эх сурвалж: MONTSAME.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58305
0 эможи

keyboard_arrow_up