Франц сурагчдад сургууль дээр гар утас хэрэглэхийг хориглолоо

2018 оны 6 сарын 08

Ирэх есдүгээр сараас эхлэн Франц улсын сурагчдад сургуульдаа болон түүний ойр орчинд гар утас хэрэглэхийг хориглолоо.

Францын парламентийн доод танхим уг хуулийг баталсан ба залуу үеийнхний дэлгэцэнд донтохоос сэргийлэх зорилготой юм байна. Францын 12-17 настай хүүхдүүдийн 90 хувь нь гар утастай. Шинэ хуулийн дагуу завсарлагааны цагаар ч утсаа хэрэглэж болохгүй.

Ерөнхийлөгч Эмманюэль Макрон сонгуулийн компанит ажлынхаа үеэр 1-15 нас хүртэл хүүхдийн утасны хэрэглээг хязгаарлана гэж амлаж байжээ. Анх 2010 онд тус улс ангидаа гар утас хэрэглэхийг хориглож байв.

Макроны намын зарим төлөөлөгч энэ хуулийг нарийн чанд мөрдөхөд томчуудын үлгэр жишээ чухал учир сургуулийн багш, ажилчдын утасны хэрэглээг мөн сургуулийн орчинд хориглох хэрэгтэй гэж үзсэн ч хууль зөвхөн сурагчдад хамааралтай байх юм.

 

Эх сурвалж: GOGO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58269
0 эможи

keyboard_arrow_up