ШХАБ-ын уулзалт болох Чиндаогийн ДНБ сүүлийн 10 жилд тогтмол өсжээ
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болох Чиндао нь БНХАУ-ын Шандун мужийн хамгийн том хот юм. Английн “Z/Yen” компаниас гаргадаг дэлхийн санхүүгийн төвийн индексийн 2018 оны жагсаалтад Чиндао 33 дугаарт бичигджээ.
Тус хотын дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн 10 жилийн турш тогтмол өсөж байгаа бөгөөд өнгөрсөн онд 10 хувиар өссөн байна. БНХАУ-д төдийгүй олон улсад танигдсан “Нaier”, “Нisense Group”, төмөр гангийн “Qingdao Iron and Steel Group”, шар айраг үйлдвэрлэгч “Тsingtao Вrewery” зэрэг томоохон компаниуд Чиндао хотод үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулж байна. Мөн 130 орны 450 боомттой холбогдож, нүүрс, газрын тос, төмрийн хүдэр, үр тариа, ноос, хөнгөн цагаан зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн тээвэрлэдэг дэлхийн найм дахь том боомт болох “Чиндао”-ийн нүүрсний терминал жилд 15 сая тонн нүүрс экспортлох хүчин чадалтай бөгөөд 2017 онд 18.3 сая чингэлэг тээвэрлэж, боомтын тээвэр сүүлийн найман жилийн турш тогтмол өссөн үзүүлэлттэй гарчээ.
1984 онд БНХАУ Нээлттэй хаалганы бодлого явуулсны дараа Чиндао хот хурдацтай хөгжиж, шинэ бизнесийн төв, үйлдвэрийн бүсийг байгуулжээ.
Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
|