“Владимир Путинтэй харилцах шууд шугам“-д одоогоор 1.6 сая гаруй асуулт ирээд байна

2018 оны 6 сарын 07

Arslan.mn

"Владимир Путинтэй харилцах шууд шугам" арга хэмжээ энэ пүрэв гарагт 15 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Иргэдээс ирсэн асуултыг утсаар болон цахим хэлбэрээр авах шугам тавдугаар сарын 27-нд нээгдсэн бөгөөд шууд дамжуулалт дуусах хүртэл асуултыг авсан хэвээр байх юм. Одоогийн байдлаар иргэдээс 1.6 сая санал ирээд байгаа ажээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх зургаан жилийн хугацаанд улс орноо дэлхийн тэргүүлэх таван эдийн засгийн нэг болгоно гэж амласан юм. Тиймээс тус арга хэмжээний үеэр энэ талаар дэлгэрэнгүй хариулт өгөх байх гэсэн таамгийг ажиглагчид хэлж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58203
0 эможи

keyboard_arrow_up