Ким Кардашианы хүсэлтийг Доналд Трамп хүлээн авчээ
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Ким Кардашиантай өнгөрсөн долоо хоногт шоронгийн шинэчлэлийн талаар уулзсаныг өмнө нь мэдээлж байсан. Тэрээр 63 настай хар тамхины хэргээр насаараа хоригдох ял авсан Элис Мэри Жонсоны ялыг хөнгөлчлөхийг хүссэн юм. Трамп Ким Кардашианы хүсэлтийг хүлээн авч хар тамхи хадгалсан, хуйвалдаанд оролцсон хэргээр 21 жилийн ялыг эдлээд байгаа Элис Мэри Жонсоныг тун удахгүй суллахаар болсон байна.
Ким Кардашиан твиттер хуудаснаа “Хамгийн сайхан мэдээ. Энэ үйл явдал хоёр дахь боломжийг хүртэх эрхтэй бусад хүмүүст итгэл найдвар бэлэглэнэ” хэмээн жиргэж, ерөнхийлөгч Трамп, зөвлөх Жаред Кушнерт талархлаа илэрхийлсэн байна.
Барак Обамаг найман жил ерөнхийлөгчийн алба хаших хугацаанд Жонсон гурван удаа хүсэлт тавьсан ч татгалзсан юм.
Эх сурвалж: CNN.COM
|