IATA: Агаарын тээврийн салбарын цэвэр ашиг 2018 онд 33.8 тэрбум ам.долларт хүрнэ
2018 оны 6 сарын 06
Дэлхийн агаарын тээврийн салбарын цэвэр ашиг 2018 оны таамагт хүрэхгүй гэж “IATA” буюу Олон улсын агаарын тээврийн холбоо мэдэгдсэн байна.
Дээрх холбоо 2018 онд агаарын тээврийн салбар 38.4 тэрбум ам.долларын цэвэр ашиг олно гэж өнгөрсөн оны 12 дугаар сард таамаглаж байсан ч энэ таамгаа 12 хувиар бууруулж, 33.8 тэрбум ам.долларт хүргэсэн байна. Үүнд шатахууны үнэ болон хөдөлмөрийн зардал нэмэгдсэн нь голчлон нөлөөлнө гэж “IATA” тооцоолжээ. Бүсээр нь харвал нийт цэвэр ашгийн 40 хувийг Хойд Америк дангаар бүрдүүлж, харин Европын агаарын тээврийн компаниуд 23 хувийг, Ази, Номхон далайн бүс 22 хувийг бүрдүүлэхээр байгаа юм байна.
Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
58122
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс