Брикс 100 тэрбумыг төсөвлөлөө

2014 оны 7 сарын 16

Дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн нэгдэл БРИКС-ийн удирдагчид чууллаа. Тэд 100 тэрбум ам.долларыг хөгжлийн банкинд төсөвлөж, гишүүн орнууддаа шаардлагатай байгаа тусламж дэмжлэгэд зарцуулахаар боллоо.

БРИКС-ийн бүрэлдэхүүнд Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк тус тус багтдаг юм. Таван орны эдийн засаг, нийгмийн хөгжилд зарцуулах энэхүү хөрөнгийг эхний ээлжинд Хятадын Шанхайн төв банкинд байршуулах гэрээнд гарын үсэг зуржээ.

БРИКС-ийн гишүүд өнгөрсөн мягмар гарагт саяхан хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулсан Бразил улсад чуулсан бөгөөд Форатлеза хот тун завгүй байж, ажил хэргийн түвшний хүлээн авалтад бэлэн байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5807
0 эможи
keyboard_arrow_up