Трамп: Уулзалт бүтэлгүйтвэл Умард Солонгосын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авна

2018 оны 6 сарын 04

"Одоогоор АНУ БНАСАУ-ын эсрэг нэмэлт хориг тавихгүй" гэж Дональд Трамп мэдэгдлээ. Мөн тэрбээр "Ирэх долоо хоногт болох хоёр талын уулзалт бүтэлгүйтсэн нөхцөлд БНАСАУ-ын эсрэг олон талын нэмэлт хориг арга хэмжээ авахад бэлэн" гэдгээ  онцолсон байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Зургаадугаар сарын 12-нд болох уулзалт бол зөвхөн үйл явц. Ямар нэг хэлэлцээр хийж, гарын үсэг зурах төлөвлөгөө хийгдээгүй. Хийгдэж ч байгаагүй. Энэ зөвхөн үйл явц эхлэх үйл ажиллагаа. Би нөгөө талд хангалттай цаг өгөхөө хэлсэн. Үйл явц хурдан, эсвэл маш удаан ч өрнөж болно.

Гэхдээ уулзалтаар ямар нэг үр дүн гараасай гэж хүсэж байна. Тэгвэл маш сайн байна” хэмээн мэдэгджээ. Энэ сарын 12-нд Сингапурт хийх АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалтын бэлтгэл ажил үргэлжилж байна. Дональд Трамп Ким Чен Уны ахлах зөвлөхтэй уулзсаныхаа дараа "Уулзалт төлөвлөсний дагуу болно" гэж албан ёсоор мэдэгдсэн юм. Үүнээс өмнө тэрбээр "Түүхэн уулзалт цуцлагдсан" гэж мэдэгдэж байсан удаатай.

Үүнээс гадна өнгөрсөн ням гарагт АНУ, Япон болон БНСУ-ын Батлан хамгаалахын сайд нар Сингапурт уулзсан байна. Уулзалтын үеэр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис “Бид хянуур хэвээр байх хэрэгтэй. НҮБ-ын БНАСАУ-д тавьсан хориг, шийдвэрүүд хэрэгжсээр байх болно” гээд "БНАСАУ цөмийн зэвсгээс татгалзах бодитой арга хэмжээ авсан тохиолдолд л энэ хоригоос чөлөөлөгдөх боломжтой" гэж онцолжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58047
0 эможи

keyboard_arrow_up