ДАШТ-2014 тэмцээний сонирхолтой тоо баримтууд

2014 оны 7 сарын 16

Бразил 2014 тэмцээнээс тодрон гарсан шинэ амжилтын эздийг танилцуулж байна. 

Бразилын баг Германд 7:1-ээр бут ниргүүлсэн тоглолт Твиттер хуудаснаа дээд амжилт тогтоов. Тоглолтын туршид секунд тутамд 6,449 хүн Герман, Бразилын багийн тухай жиргэж байжээ. 

Шүүгчдийн тооцоолсоноор энэ жилийн дэлхийн аваргын хэсгийн шатанд нийт 136 гоол оржээ. Энэ нь 2002 онд Япон, Солонгост зохион байгуулагдсан дэлхийн аваргаас 6 гоолоор илүү үзүүлэлт юм. Тэгвэл 2010 онд Өмнөд Африкийн тэмцээн 146 гоолтой өндөрлөжээ. 

Колумб улс түүхэндээ анх удаа шөвгийн наймд шалгарч үлдлээ. Мөн Колумбын багийн хаалгач Фэрид Мондрагон дэлхийн аваргын түүхэн дэхь хамгийн хөгшин тоглогч болжээ. 43 настай тэрээр Камеруны 42 настай довтлогч Рожер Миллагийн амжилтыг эвдсэн байна. Мондрагон 43 насны төрсөн өдрөө тэмдэглэснээс хойш гурав хоногийн дараа талбайд гарч, Японы багийг 4:1-ээр хожсон ажээ.

Грекчүүд Коста Рикатай тоглож, торгуулийн цохилтоор хасагдсан ч Бразил 2014 тэмцээнд нэгэн тоглогч шинэ рекордын эзэн болжээ. Sokratis Papastathopoulos нь дэлхийн аваргын түүхэн дэхь хамгийн урт нэртэй тоглогч байсан бол Бразилын довтлогч Жо нь хамгийн богино нэртэйгээр шалгарав.

Ганын шигшээ буюу Хар одод Португальд 2:1-ээр хожигдож, хасагдсан. Гэсэн ч довтлогч Асамоа Гьян Африкийн түүхэн дэхь шилдэг мэргэн бууч боллоо. Өдгөө 28 настай тэрээр гурван дэлхийн аваргын тэмцээнд дараалан гоол оруулсан Африк тивийн анхны хөлбөмбөгчин юм. Асамоа Гьян нийт 6 гоол оруулсан амжилтаар Камеруны Миллагийн амжилтыг эвджээ. 

Цомын эзэн багийн довтлогч Мирослав Клозе ДАШТ-д 16 гоол оруулжээ. Тэр дэлхийн аваргын түүхэнд хамгийн олон гоол оруулсан тамирчин боллоо. Өмнө нь Бразилын Роналдо 15 гоолоор энэ амжилтыг эзэмшиж байсан юм.

Бразил 2014 тэмцээнээс тодрон гарсан шинэ амжилтын эздийг танилцуулж байна. 

Үүнээс гадна Бразил, Германы тоглолт дангаараа хэд хэдэн рекордын эзэн болжээ.

-Бразил 1920 онд Copa America тэмцээд Уругвайн багт 6:0-ээр хожигдож байжээ. Энэ жилийн дэлхийн аваргын тэмцээнд Бразилчууд Германд 7:1-ээр хожигдож үүнээс дутахааргүй муу амжилт үзүүллээ. 

-Мөн Бразилчууд эх нутагтаа болсон тэмцээнд анх удаа гутамшигтайгаар хожигдсон тохиолдол юм.

-Таван удаагийн аварга Бразил тоглолтын эхний хагаст таван гоол алдаж, Заир, Гаити улсуудын эгнээнд жагслаа.

-Тэд 1934 онд Югославт 8:4-өөр нөхөрсгөөр ялагдаж өгсөн удаатай.

-Харин Германчууд дэлхийн аваргын шөвгийн дөрөвт түүхэндээ анх удаа 7 гоол оруулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5802
0 эможи
keyboard_arrow_up