Д.Трамп, Ким Жон Ун нарын уулзалт болох хэвээр
2018 оны 6 сарын 04
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны энэ сарын 12-нд Сингапурт болохоор төлөвлөгдсөн байсан түүхэн уулзалт болох хэвээрээ байгаа талаар Америкийн төрийн тэргүүн мэдэгдлээ.
Тэрээр энэхүү мэдэгдлээ Хойд Солонгосын төлөөлөгчийг Цагаан ордонд хүлээн авсаныхаа дараахан гаргасан байна. Хурандаа Ким Ёнгчол Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны захидлыг АНУ-ын Ерөнхийлөгчид гардуулсан байна.
Д.Трампын мэдэгдсэнээр Сингапурт болох уулзалтаар хоёр Солонгосын хоорондын зөрчлийг албан ёсоор төгсгөл болгох асуудлыг хэлэлцэх гэнэ. Түүнчлэн тэрээр ганц уулзалтаар Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудал бүрэн шийдэгдэхгүй байж болох талаар анхааруулсан байна.
Эх сурвалж: BBC.COM
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
58000
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс