Их долоогийн улсууд АНУ-ын экспортын татварын нэмэгдлийг эсэргүүцлээ

2018 оны 6 сарын 04

“Их 7”-гийн бүлгэмийн ээлжит чуулган энэ сарын 8-нд Канадад эхэлнэ. Чуулга уулзалт эхлэх гэж буйтай холбоотой Их долоогийн улсуудын удирдлагууд уулзжээ. Тэд АНУ-ын зэс болон төмрийн эскпортдоо татвар нэмэгдүүлэх шийдвэрийг эсэргүүцлээ. Учир нь энэ шийдвэр дэлхийн эдийн засгийн өсөлтөд заналхийлж байна гэж үзэж байгаа аж.

Францын Сангийн сайд Бруно Ли Майр уг татвараас бүрэн чөлөөлөхийг хүсч, эс бөгөөс Европын холбооны улсууд зохих арга хэмжээ авна гэж мэдэгдлээ.

Харин Германы Сангийн сайд Олаф Сколз “Энэ асуудалд Европын холбооны улсууд нэгдмэл байр суурьтай байх ёстой. Тодорхой, оновчтой шийдвэр гаргах ёстой” хэмээн хэлэв.

Харин чуулга уулзалтын зохион байгуулж буй Канад улсын төлөөлөл, Сангийн сайд Билл Борнеау уг татвар чуулга уулзалтын гол сэдэв болох байх гэлээ.

Уулзалтад АНУ-ын төлөөлөл Сангийн департментийн нарийн бичгийн дарга Стивен Мнүчин оролцож амжаагүй. Харин чуулга уулзалтын үеэр бүлгэмийн улсуудын Сангийн сайд тус бүртэй биечлэн уулзахаар болжээ.

Их Британийн Төв банкны дарга Марк Карни “АНУ-ын оногдуулах татвар бол бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татвар. Бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулсан нь буруу. Учир нь дэлхий бие биенээсээ бүрэн хамааралтай болсон энэ үед үйлчилгээний салбараас эдийн засаг хамаарч байна” гэлээ.

Харин ОУВС-гийн захирал Кристин Лагард “Хэрэв худалдааны харилцаанд асуудал гарвал улс орнуудын удирдагчдад үзүүлдэг олон нийтин итгэл алдрах болно. Үүнээс хохирол амсах хүмүүс нь импортын бараанаас хамааралтай, бага орлоготой, ядуу хүмүүс. Урт хугацааны нийлүүлэлт ч тасрах аюултай” хэмээн саналаа хэлэв.

Эх сурвалж: GOGO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57999
0 эможи

keyboard_arrow_up